Onion Lyrics
- Genre:Hip Hop & Rap
- Year of Release:2024
Lyrics
Харцнаас чинь унасан халуун очинд
Хагас жил хэртэй дүрэлзэн шатахад
Харанхуй шөнүүдийн салхи нь хүртэл, унтраахгүй гээд өрдөж байсан
Татах хүчнээс тасарсан сэтгэл жигүүртэй юм шиг хөвөн явахад
Хагацах шувуудын ганганаанд ч би харуусаж чадахгүй жаргасан
Чиний төлөө хорвоог хөмрөхөөс буцахгүй болсон хүний үр
Дурлалын салхинд дутуу цохиулж
Дугарах болгондоо дуулж байсан
Нэвт гарсан нүхтэй зүрхийг
Нэг ч зовлон айлгаагүй
Гэвч хурдан дуусна гэдгийг
Нэг ч хүн надад дуулгаагүй
Үнэн хэлье, би чамд хайртай байсан
Худлаа хуцъя, би чамайг мартаж чадсан
Үг хэлье, би үхэхийг хүссэнч өнөөдөр өглөө ч эргээд л сэрсэн
Хэрвээ бид учирах ёсгүй байсан хүмүүс юм бол
Бидний хамт өнгрүүлсэн хугацаа тэгээд юу юм бол
Чиний надад хайртай чинь худлаа л байсан юм бол
Миний мэдэрч байсан бүхэн тэгээд яг юу юм бол?