Shine jiliin duu Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Зул цагаан цасан
Хоёр алган дээр минь хаялсаар
Зургийн мөнхийн шөнө шиг энэ үдшийн энэ дууг
Навчин залаат гацууртай нь дуулъя
Миний гоёсон гацуурхан
Мөрөөдөлтэй минь ижилхэн юм
Чамдаа хадгалсан бэлэг шиг энэ гэгээн дууг
Мөсөн жинст мөнхийн уулстай нь дуулъя
:
Дуулъя, дуулъя Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулъя, дуулъя
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулъя
Бүжиж байгаа мөнгөн мөс
Одоор гоёод ирлээдээ
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дууг
Бийрэн сүмбэр мододтой нь дуулъя
:
Дуулъя, дуулъя Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулъя, дуулъя
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулъя
Хамтдаа дуулъя
Бүжин шөнийн үлгэр шиг энэ шинэ жилийн дууг
Бийрэн сүмбэр мододтой нь дуулъя
Дуулъя, дуулъя Дуутай дурлалтай шинэ жил ирлээ
Дуулъя, дуулъя
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулъя
Дурсамж дүүрэн шинэ жилээ дуулъя
Шинэ жилийн мэнд хүргэе