VCG Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Нурж унана миний Career улан доор
Хэдий тэгсэн ч гэсэн чиний Career хамгийн доор
Надад дуртай охидын тоогоор чи надад дургүй
Нэг дурлаад алдсан хүндээ би дахиж дурлахгүй
Дурлалаа гэж бодсон ч догдлох мэдрэмж яг хаана вэ
Эмэгтэй хүн надад эр хүн байхыг заах гээд
Би ойлгохгүй бодохгүй ойлгохыг хүсэхгүй байна
Би чамаас өөр хүнтэй хамт байхыг хүсэхгүй байна
Чиний хэлсэн хорон үгс миний зүрхийг зүсэхгүй байна
Чи миний төрхийг дахиж зүүдэндээ харахгүй байх
Би бусдаас хамтарч юм гаргах уу гэж асуусан
Тэд бүгд үгүй гэсэн тиймээс би ганцаараа ниснэ
Хэрэн хэсэж, дэмий тэнэж
тэднийг мэдэж, хэмнэл мэдэрч
хэрээс хэтэрч, эртнээс гэтэж
эднийг мэдэж байсан
Иргэд гэндэж, тэд нар тэвдэж
бүхнийг эвдэж, өвчин эдгэж
бүгд нэгдэж, газар шигдэж
асуудлууд шийдэгдэнэ
Асуудлуудаа бүгдийг нь шийдвэрлэж сурсан
Чамайг дурсаад дуугаа хийсэн дууны нэр нь "Dursana"
Цаг хугацаа алганы завсраар элсэн цаг шиг л урсана
Жаргал минь алга болж дотор минь гуниг хурсан